цаг агаарын урьдчилсан мэдээ:
Өнөөдөр Говь-алтай, Баянхонгор Өвөрхангай Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн нутаг, Булган, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.
Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед секунпэп түр зуур 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурга.. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Говь талын нутгаар14-19 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орнох. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр,зарим үед 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 4-6 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 57хувь, агаарын даралт 852 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурч байгаад өснө
2012 оны 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд зүүн зүгийн нутгаар нойтон цас, 28-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 27, 30-нд зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 27-нд нутгийн зүүн хагаст, 30-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.