Японы гангийн экспорт 2009 онд эрс нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Японы гангийн экспорт 2009 онд эрс нэмэгджээ

Японы гангийн экспорт энэ оны гуравдугаар сард дууссан Японы 2009 оны санхүүгийн жилд 14.2 хувиар өсөж 39 сая тоннд хүрж рекорд тогтоосон байна. Экспорт эрс нэмэгдсэн нь Хятадын аж үйлдвэрийн эрэлттэй холбоотой гэж Киодо хотоос “Associated Press” агентлаг мэдээллээ. Өмнө нь 2007 оны санхүүгийн жилд гангийн экспортын хэмжээ 38.45 сая тонн хүрч байсан гэж Японы Төмөр, гангийн холбооноос мэдээлсэн байна. Зөвхөн гуравдугаар сард гэхэд экспортын хэмжээ өмнөх сараас 60.6 хувиар өсөж 4.21 сая тонн болсон нь өмнөх ямар ч сараас хавьгүй илүү үзүүлэлт юм. Улсаар нь үзвэл Өмнөд Солонгос Японы гангийн экспортын хамгийн том хэрэглэгч бөгөөд Японы экспортын 26.6 хувь буюу 10.78 сая тонн ганг худалдаж авсан байна. Түүний дараа Хятад орж байгаа бөгөөд нийт гангийн экспортын 15.6 хувийг эзэлж, 7.09 сая тонн ган Японоос худалдаж авсан байна. Хятадуудын Өмнөд Солонгосын цахилгаан барааг худалдаж авч байгаа хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын худалдаж авдаг гангийн хэмжээ нэмэгдсэн гэж Японы гангийн үйлдвэрлэгчид ярьж байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж