“Ром” телевизийн олон ангит киноны дүрээр үзэгчдийн талархал хүлээсэн, дэлгэцийн од Рэй Стивенсен гэмт хэргийн цуврал драм “Декстер” кинонд тоглохоор болсон гэнэ. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох “Декстер” киноны долоо дахь цувралд Рэй Оросын мафийн бүлэглэлийн толгойлогчийн дүр бүтээх аж. Рэй Стивенсен “Тор”,”Шадар гурван цэрэг”,”Яллагч” зэрэг адал явдалт кинонуудад тоглосон юм. “Декстер” киноны эхний цуврал 2006 онд анх дэлгэцнээ гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулсан юм. Киноны зургаа дахь цуврал нь мөрдөгч Дебара Морган сэтгэлтэй болсон өргөмөл ахыгаа эрэн сурвалжилж буй “Боомтын махчин” цуврал алуурчин болохыг олж мэдсэнээр төгсдөг. Гэвч үзэгчдийг эргэлзээнд оруулж, тааварлахын аргагүй нууц хэргүүдийг дэлгэдэг тус киноны долоо дахь цуврал нь ирэх есдүгээр сард дэлгэцнээ гарах гэнэ.
Н.Энх