Галт зэвсгийн тооллого эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Галт зэвсгийн тооллого эхэллээ

Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, галт
зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, эрэн сурвалжлагдаж байгаа,
алдагдсан, олдсон галт зэвсгийн судалгааг шинэчлэх, галт зэвсэг, сумны
хууль бус наймааг таслан зогсоох зорилгоор  “Бүртгэл-2012” нэгдсэн арга
хэмжээг зохион байгуулж эхэлжээ. Галт зэвсгийн бүртгэл тооллогыг нэг
сарын хугацаанд, орон явуулах юм байна.

Энэ сарын 23-наас
эхэлсэн нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Нарантуул” худалдааны төв болон
бусад захуудад хууль бусаар сум худалдан борлуулдаг иргэдийн судалгааг
гаргах аж.  Түүнчлэн замын цагдаагийн товчоо, пост болон үүрэг гүйцэтгэж
байгаа чиглэлээр зорчиж байгаа автомашинд үзлэг шалгалт хийж, галт
зэвсэгтэй зорчиж байгаа иргэдэд тухайн галт зэвсгийн гэрчилгээ болон
хуульд заасны дагуу авч явж байгаа эсэхийг шалгаж байгаа юм байна.

                                Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж