Алсу урлагтаа эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Алсу урлагтаа эргэн ирлээ

Гэрлэж, ээж болсноор нам гүм амьдралыг илүүд үзэх болсон дуучин Алсу 10 жилийн дараа тоглолтоо хийжээ. Өдгөө 28 настай дуучин бүсгүйг Оросын эстрадын хамгийн эмэгтэйлэг дуучдын нэг гэдэг бөгөөд түүний уянгалаг дуунууд 2000-аад онд жинхэнэ хит болж байсан юм. Ялангуяа түүний «Зимний сон» дуу ихэд алдартай.

Алсу 2006 онд бизнесмен Ян Абрамовтой гэрлэсэн бөгөөд дийлэнх цаг заваа гэр бүлдээ зориулах болсон учир урьдын адил шоу бизнест анхаарлаа хандуулах нь багассан байна. Түүнчлэн бяцхан охиноо өсгөж, хүмүүжүүлэхэд өөрийгөө зориулж байжээ. Харин саяхан нөхөр нь түүнийг тоглолтоо хийхийг санал болгосон гэнэ. Алсугийн хэлснээр Ян дуу хөгжимд дуртай  бөгөөд чөлөөт цагаараа хөгжим сонирхдог ажээ. Алсу нөхрийнхөө тусламжтайгаар энэ дөрөвдүгээр сарын 19-нд Crocus City Hall-д тоглосон бөгөөд үзэгчид хайртай дуучнаа халуунаар угтан авсан байна.

Алсу хоёр дуугаа татар хэлээр дуулсан бөгөөд танхимд сууж байсан аав, ээж хоёр нь охиноо өөрийн угсааг мартсангүй гэж сайшаасан гэнэ. Тоглолтод Иосиф Кобзон, Филиппом Киркоров, Дима Билан, Лев Лещенко болон Сосо Павлиашвили нар Алсутай хамтран дуулсан байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж