Хүнсний гол барааны үнэ 0.4 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Хүнсний гол барааны үнэ 0.4 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооноос нийслэлийн хүнсний зах, дэлгүүрт худалдаалж буй гол нэрийн барааны үнийг судалжээ. Судалгаагаар хүнсний өргөн хэрэглээний барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувиар буурсан аж. Тухайлбал, үхрийн мах өнгөрсөн сарынхаас 1.6-4.1 хувиар өссөн бол хонины мах 0.4, адууны мах 1.1 хувиар тус тус буурчээ.

Хонины ястай мах дунджаар 7000, үхрийн мах ястай 7643, ямааны мах 5500, адууны мах 6157 төгрөг болсон байна. Мөн гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.5-2 хувиар буурч, харин цагаан будаа элсэн чихрийн дундаж үнэ 0.6 хувиар өсчээ. Мэргэжилтнүүд элсэн чихрийн үнийг цаашид тогтвортой байх талаар онцолжээ.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж