Сирийн босогчдын төлөөлөл Москвад ирнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Сирийн босогчдын төлөөлөл Москвад ирнэ

Сирийн Засаг захиргааг эсэргүүцэн тэмцэж байгаа босогчдын төлөөлөл маргааш буюу пүрэв гаригт ОХУ-ын нийслэл Москва хотноо ирэх юм байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров төлөөлөгчдийг хүлээн авч уулзах талаар РИА Новости мэдээлэв.

Сирид тайван байдал тогтоох талаар НҮБ, Арабын Лигийн орнуудын зөвлөл  болон бусад орнууд санал, шаардлага тавьсаар байгаа ч жил гаруй үргэлжилсэн бослого тэмцэл одоо иргэний дайны хэмжээнд хүрсэн билээ. Одоо НҮБ-ын ажиглагчид Сирид ажиллахаар очсон хэдий ч Сирийн Засаг захиргаанаас тэдний ажлыг дэмжихгүй байна. Түүнчлэн Дамаск зарим ажиглагчдыг хүлээн авахгүй гэж мэдэгдсэн юм.

Сирид болж байгаа хүчирхийлэл болон буудалцааныг зогсоох болон Ерөнхийлөгч Башар Асадыг засгийн эрхээ өгөхийг  Вашингтон, Парис, Анкара болон Москва шаардсаар байгаа юм.

Москвад болох энэ уулзалтаар босогчдын төлөөлөл хүчирхийллийг бүрмөсөн зогсоох болон Сирид тайван байдал тогтоох асуудлыг хэлэлцэх гэнэ. Төлөөлөгчид энэ уулзалт үр дүнтэй болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн босогчдын төлөөлөл Арабын орнуудын лигээс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Дамаскийн талаар дахин шийдвэр гаргахыг хүссэн байна. 

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж