
Энэ сарын 23-наас эхэлсэн нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Нарантуул” худалдааны төв болон бусад захуудад хууль бусаар сум худалдан борлуулдаг иргэдийн судалгааг гаргах аж. Түүнчлэн замын цагдаагийн товчоо, пост болон үүрэг гүйцэтгэж байгаа чиглэлээр зорчиж байгаа автомашинд үзлэг шалгалт хийж, галт зэвсэгтэй зорчиж байгаа иргэдэд тухайн галт зэвсгийн гэрчилгээ болон хуульд заасны дагуу авч явж байгаа эсэхийг шалгаж байгаа юм байна.
Д.ЖАРГАЛ