“Хавдрын эсрэг үндэсний аян” орон даяар

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

“Хавдрын эсрэг үндэсний аян” орон даяар

“ХАВДРЫН
ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН”-ынхан   Өмнөговь, Дундговь
аймгуудад  ажиллаад ирлээ

ХААН Банк Сангаас Хавдар Судлалын Үндэсний Тєв (ХСVТ), МҮОНРТ-тэй  хамтран   “ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ
АЯН”-ыг  2011 оноос эхлүүлж  
Монгол орны 21 аймаг, УБ
хотын дүүргүүдэд амжилттай хэрэгжүүлж
нийт 20.000 гаруй
иргэдийг үзлэг, оношлогоонд хамруулснаас 19 хувь  нь хавдрын
урьдал євчин болоод хоргүй, хортой хавдар гэж оношлогдсон  бол  54
хувь
нь ямар нэгэн суурь євчтэй гэж гарсан байна. Монгол орон даяар
14.000 км зам туулан бүх аймагт хүрч ажилласан Үндэсний хэмжээний энэ тєслийн
үр дүнд  3900 гаруй хүн хавдрын эрт шатандаа оношлогдсон юм.

Түүнчлэн энэхүү аяны хүрээнд
хийгдсэн томоохон ажлуудын нэг нь ХААН  Банк
ХСҮТ-ийн эмч нартай хамтран єєрийн 4000 гаруй ажиллагсдаас 648 сайн
дурын ажилтнуудыг хавдрын эсрэг сургалтанд хамруулан Улаанбаатар хот болон орон
нутгийн хэмжээнд сургагч багшаар бэлтгэсэн явдал юм.  Үр дүнд нь  “Хавдрын эсрэг үндэсний сургалтын өдөр”-ийг
2011 оны 12 сарын 12-ны єдєр зохион байгуулж ХААН Банк єєрийн 500
салбараараа дамжуулан 500 байгууллагын 13.000 гаруй ажиллагсдад ажлын байран
дээр хавдраас урьдчилан сэргийлэх талаар сургалтыг хийсэн нь Монголдоо мєн л
анхдагч болж байсан билээ.

 Аяныг зохион байгуулагч талууд 2011
оны ажлаа дүгнэн хэлэлцсэний үндсэн дээр дахин үргэлжлүүлэхээр шийдэж 2012 оны
“ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН” Өмнөговь аймгаас гараагаа эхэллээ. ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдээс
бүрдсэн үзлэгийн эхний баг Өмнөговь, Дундговь аймгуудад 2012 оны 4
-р сарын 3-15-нд ажиллахдаа нийт 2612 иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулснаас
хавдрын урьтал өвчтэй 427, хоргүй хавдар
189, хортой хавдар гэдэг нь оношлогдсон
10, хортой хавдар хэмээн сэжиглэгдэж
буй 38 болон бусад суурь өвчин 1463 тус тус илрүүлсэн нь нийт үзлэгт
хамрагдсан хүмүүсийн 25,4
%
нь хавдрын зонхилох євчтэй байсныг оношиллоо.

Аяны хүрээнд дээрх 2 аймгийн  нийт 107 эмчийг хорт хавдраас урьдчилан
сэргийлэх,  хавдрын хяналт, оношилгоо, эмчилгээний
чиглэлээр мєн  80 гаруй сувилагчийг
Хавдрын сувилахуйн тусламжсэдэвт сургалтанд  хамруулан ажлын байран дээр дадлагажуулан
сургасан нь уг аяны хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг болсон юм.  Үүний зэрэгцээ ХААН Банкны аймгийн тєв  болон сумын салбарын 40 гаруй ажилтныг сургалтад
хамруулж  сайн дурын ажилтнууд
бэлтгэснээр тус банкны ажилтнууд хорт хавдраас сэргийлэх талаарх мэдээллийг
орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран харьяа газрынхаа иргэдэд түгээх
юм.

“ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН”-ы
дараагийн баг
Сэлэнгэ, Увс, Баянхонгор,
Өвөрхангай,
Хөвсгөл, Булган,
Сүхбаатар, Дорноговь,
Говь-Алтай болон Завхан
аймгуудад ажиллах бєгєєд єнгөрсөн оны бүх аймгийг хамарсан аяны үр дүн ба
судалгааны үндсэн дээр дээрх аймгуудад хорт хавдрын өвчлөл хамгийн өндөр үзүүлэлттэй
гарсан тул 2012 онд аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр сонгосон байна.

Орон даяар санхүүгийн иж бүрэн
үйлчилгээг үзүүлдэг Үндэсний хэмжээний тэргүүлэгч банкны хувьд харилцагчдадаа
чиглэсэн олон тєсєл хєтєлбєрүүдийг ХААН Банк Сангаараа дамжуулан амжилттай
хэрэгжүүлж байгаа бєгєєд энэхүү аяныг ХААН Банкны нийгмийн хариуцлагатай
бизнесийн үйл ажиллагаа явуулах хүрээнд хийгдэж  буй томоохон ажил болж
байна гэж ард, иргэд онцолж байгаа  юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж