Шинэ начингуудад байр бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Шинэ начингуудад байр бэлэглэжээ

Өнгөрсөн жилийн наадмаар буюу Ардын хувьсгалын 90, Монгол нутагт анхны төрт ёс үүссэний 2220 жилийн түүхэн ой давхацсан баяраар Өмнөговь аймгаас улсын начин цолтон хоёр төрсөн билээ. Нутгаасаа хоёрын хоёр шинэ цолтон төрсөнд билэгшээсэн “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ тухайн үед залуу начингуудад байр амлаж, нутгийн ахын нүнжгийг харуулж байлаа. Тэгвэл эрхэм “Ажнай” амласандаа хүрч, Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, улсын начин Б.Сумъяа, Ханхонгор сумын харьяат, улсын начин Ц.Одбаяр нарт хоёр өрөө байрны түлхүүр гардуулжээ.

Говийн ард түмнээ баярлуулж, улам сайн барилдах итгэл хүлээсэн хоёр начин “Баянмонгол” хороололд хөрш айлууд болон суурьшсан гэнэ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж