Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

Хүн амын эрүүл мэндийн байдал

Оны эхний гурван сард аймгийн хэмжээнд нийт 513 эх амаржиж, төрөлт өнгөрсөн оныхоос 44 тохиолдлоор өссөн бол хүн амын нас баралт 141 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн  ам  тутамд 1.89  болж өнгөрсөн оныхоос 25 тохиолдлоор нэмэгдсэн ба хорт хавдрын  нас  баралт  25 тохиолдол, осол гэмтлийн нас баралт 29  тохиолдол  бүртгэгджээ.

Эмнэлэгт 4.9 мянган хүн хэвтүүлэн эмчилж, 40.4 мянган ор хоног ашиглажээ. Амбулаториор 80.5 мянган хүнд үзлэг хийсэн байна. Жирэмсний хяналтад  863  эх байгаагийн 459 эх эхний хяналтын 3 сардаа хяналтад орж бүртгүүлсэн байна.

Халдварт өвчин 554 тохиолдол 10000 хүн тутамд 74.68 ноогдож  байна.

Төсөв, санхүү

Аймгийн төсвийн орлогын төлөвлөгөө 242.6 хувиар биелж 1129.7 сая төгрөгөөр төлөвлөснөөс давж байгаагийн дотор Баяндун, Гурванзагал, Матад, Баянтүмэн, Сэргэлэн, Чойбалсан, Чулуунхороот, Хэрлэн сумд 30.2-249.8 хувиар давууллаа. Орон нутгийн төсвийн зарлага 70.0 хувийн  биелэлттэй, төлөвлөсөн  хэмжээнээс  590.8  сая  төгрөгөөр  бага  байна.

Орон нутгийн төсвийн байгууллагууд 14.0 сая төгрөгийн авлага, 5.8 сая төгрөгийн өглөгтэй, улсын төсвөөс санхүүждэг байгууллагууд 28.8 сая төгрөгийн авлага, 175.9  сая  төгрөгийн  өглөгтэй байна.

Хөдөө аж ахуй, аж үйлдвэр

Одоогийн байдлаар 17168 толгой хээлтэгч төллөж, 16880 төл мал бойжиж байна. байна. 3 сарын байдлаар том малын зүй бусын хорогдол  5082 толгойд хүрснээс тэмээ 6, адуу 141, үхэр 228, хонь 2100, ямаа 2607 толгойд хүрлээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1813  толгойгоор  өсчээ.

Аж үйлдвэрийн газрууд 4.8 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 4.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлууллаа.

Адуунчулуун ХК 109.1 мянган тонн нүүрс олборлосон бол ДБЭХС ХК  28046.0  мян.квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 89372.0 мян Г.калори дулаан хэрэглэгчдэд түгээжээ. Дорнод Гурил ХК 377тн гурил,17.7 тонн хивэг үйлдвэрлэлээ.

Бусад хүнсний үйлдвэрүүд 144.5 тн талх, нарийн боов, 4.6 мян л сүү, сүүн бүтээгдэхүүн,  6.4 мян.л  архи, 2.4 мян.л дарс, 118.2 мян.л цэвэр ус, жүүс 12.7 мян.л  тус тус үйлдвэрлэж  нийлүүллээ.

Тээвэр, холбоо, нийтийн аж ахуй

Аймгийн Холбооны газрын нийт орлого 92.1 сая төгрөгт хүрсний 20.5 хувийг хүн амаас орсон орлого эзэлж байна.

Шуудан тээврийн газар 0.6 мянган зорчигч тээвэрлэж 9.3 мянган хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн, 3.8 мян.төгрөгийн орлого, Айсвн ХХК 4.6 мянган зорчигч тээвэрлэж 3036.6 мянган хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн 11303.7 мян. төгрөгийн орлоготой  ажиллажээ.

Нийтийн аж ахуй ХК  368.8 сая төгрөгийн  орлоготой ажилласны 20.8 хувь нь хүн  амын  хэрэгцээнд  нийлүүлсэн  ус  борлуултын  орлого  эзэлж байна.

Ажилгүйчүүдийн байдал

Оны эхний 3 сард Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст ажил идэвхтэй эрж  байгаа  2001  иргэн бүртгүүлснээс 995 нь эмэгтэй  хүн бүртгүүлсэн байна.

Бүртгүүлсэн ажилгүйчүүдийн 1.0 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Нийт бүртгүүлсэн ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 24.6 хувь нь 15-24 насны хүүхэд залуучууд, 39.7 хувь нь 25-34 насныхан, үлдсэн 35.7 хувь нь 35-59 насны хүмүүс байна.

Гэмт хэрэг

2012 оны 3-р сарын байдлаар нийт 153 гэмт хэрэг гарсан нь өмнөх онтой харьцуулахад 3 хэргээр буурсан байна. Гарсан гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл хулгай 74, бусдын бие махбодид гэмтэл учруулсан 33 гэмт хэрэг эзэлж байгаа нь  дийлэнх хувь эзэлж байна.

2012 онд 209.8 сая төгрөгийн хохирол учирч үүнээс 100.6 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Хохиролын хэмжээг өмнөх онтой харьцуулахад 96.2% буюу 102.9 сая төгрөгөөр  өссөн байна. Гэмт хэргийн улмаас  9 хүн нас барж, 33  хүн гэмтжээ.

Дорнод аймгийн Статистикийн хэлтэс
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж