Арьс, шир боловсруулах үйлдвэрийн төлөөлөгчдийг хамарсан туршлага судлах уулзалт, зөвлөгөөн БОАЖЯ-нд болж байна. Өнөөдөр 14.00 цагт эхэлсэн уулзалтаар “Оюутолгой”, “Энержи ресурс” зэрэг компанийн цэвэрлэх байгууламжийг хэрхэн зөв, стандартын дагуу хэрэглэж байгааг судлах юм байна. Мөн уулзалтын үеэр “Харгиа” цэвэрлэх байгууламж руу бохирдол ихтэй ус нийлүүлж байгаа 23 компанийн захирлууд туршлага солилцон, оновчтой арга замыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцах ажээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар дээрх компаниудад хандан тавдугаар сарын 1 хүртэл үйл ажиллагаагаа хоргүй болгох шаардлага тавьсан. Хэрэв хэрэгжүүлж чадахгүй бол үүдийг нь барьж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаас аргагүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Д.ЖАРГАЛ