Иймд Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газар Чех Улсын Засгийн Газрын буцалтгүй тусламж дэмжлэгтэйгээр нийт 84 нэр төрлийн 201,824.00 Еврогийн үнэ өртөгтэй эталон тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд бүхий уртын нэгж “метр”-ийн үндэсний эталон лабораторитой боллоо. Ийнхүү уртын хэмжлийн нэгж “метр”-ийн улсын эталоныг бий болгосоноор хэмжлийн нарийвчлал олон улсын нарийвчлалын шаардагдах түвшинд хүрч өндөр нарийвчлал бүхий урт, өнцгийн хэмжих хэрэгслүүдийн шалгалт тохируулга, баталгаажуулалтын ажил нь чанартай, найдвартай түвшинд хийгдэх юм. Түүнчлэн импортоор орж ирж буй орчин үеийн өндөр нарийвчлал, хэмжих хязгаартай хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хянах, тэдгээрийн шалгалт тохируулга, баталгаажуулалтын ажлыг үнэн зөв чанартай гүйцэтгэж хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм гэж Стандартчилал, хэмжил зүйн газраас мэдээллээ.
“Метр”-ийн үндэсний эталонтой боллоо
Өнөөдөр Монгол Улсад уул уурхай, ашигт малтмал олборлолт, зам, гүүр, барилгын ажил, төмөр зам, геодези, нефть, хийн бүтээгдэхүүний тооцоо болон агаарын нислэг, дулаан, цахилгааны алдагдлыг тооцох, тогтоох зэрэг өндөр нарийвчлал шаардагдах үйлдвэр, аж ахуйн салбарууд хурдацтай хөгжиж эдгээрт ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, хэмжих хэрэгсэлд урт болон өнцгийн нэгжийг үнэн бодит дамжуулах эталон тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай болоод байгаа билээ.