Исламабад өмнө нь Энэтхэг болон бусад оронд өөрийн баллистик пуужинг турших тухай албан ёсоор мэдэгдэж байсан юм. Энэтхэгийн далайд пуужингийн туршилтыг хийсэн бөгөөд энэ пуужин нь байлдааны болон цөмийн хошуу зөөвөрлөх чадалтай гэнэ. Пуужингийн үйлчлэх радиус нь 4,5 мянга хүртэл км ажээ.
Пакистантай хөрш Энэтхэг улс энэ дөрөвдүгээр сарын 19-нд буюу зургаан хоногийн өмнө тив хоорондын "Агни-5" баллистик пуужинг хөөргөх туршилт хийсэн юм. Пуужинг Бенгалийн булангийн Уилер арал дээр хөөргөсөн бөгөөд таван мянган км зайн алсын тусгалтайгаар хөөргөсөн бөгөөд "Агни-5" пуужин нь цөмийн хошууг зөөвөрлөх чадалтай гэж мэдэгдэж байсан билээ.
Сүүлийн үед Пакистан болон Энэтхэг улсууд өөрсдийн пуужингийн хүчин чадлаараа өрсөлдөх болсон бөгөөд пуужингийн тоогоороо бие биеэ гүйцэхээр эрмэлзэж эхэлсэн байна. Өмнөд Азийн хөрш зэргэлдээ энэ хоёр улс цөмийн зэвсгийн тоогоо олноор нэмэгдүүлж, дунд болон алсын тусгалтай пуужингаар хөөцөлдөх болсон юм.