Хог, үнс цэвэрлэх 28 машин хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Хог, үнс цэвэрлэх 28 машин хүлээлгэн өглөө

Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2012 оныг “Агаарын бохирдол, орчны
доройтолтой тэмцэх жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд БОАЖ-ын
сайдын төсвийн багц болон Засгийн газрын “Цэвэр агаарын сан”-гаас 4,5
тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, Улаанбаатар хотын хог тээвэрлэлтийн
асуудлыг шийдвэрлэх зорилгоор хог тээврийн 28 автомашин, зөөврийн
чингэлгийн хамт худалдан авч, өнөөдөр нийслэлийн удирдлагуудад хүлээлгэн
өглөө.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд,
БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр болон
холбогдох бусад албаныхан оролцсон юм.

БОАЖЯ-наас дээрх ажлын
хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,
үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй тендер зарласан ба
"Хьюндэй моторс Монгол" ХХК болон "Номин холдинг" ХХК шалгарч, эдгээр
автомашиныг нийлүүлж байгаа ажээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж