
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогдсоноосоо хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлээр энэхүү уулзалтыг хийдэг бөгөөд Ерөнхийлөгчтэй уулзаж, санал бодлоо илэрхийлэн, сонирхсон асуултдаа хариулт авахыг хүссэн нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцдог юм. Уулзалтад Улаанбаатар хотын удирдлагууд, манай улсад суугаа зарим орнуудын элчин сайд, дипломатууд, олон улсын байгууллагын төлөөлөл, иргэд оролцож байна. Уулзалтын үеэр хоттой холбоотой асуудлуудаар иргэд хүссэн асуултаа тавьж тэднээс мөн хариулт авах боломжтой юм.
Ерөнхийлөгчийн нийслэлийн иргэдтэй хийх уулзалтыг “Eagle News” телевиз шууд дамжуулж байна.
Д.ЖАРГАЛ