Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах албанынхан яг одоо МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог нараас мэдүүлэг авч буй юм байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг дөрөвдүгээр сарын 13-ний өдөр цагдаагийнхан баривчлах үед тэд дэргэд нь хамт байсан учраас болсон үйл явдлын процессын талаар нэг бүрчлэн ярьж өгөхийг тус Мөрдөн байцаах албаныхан хүссэн гэх мэдээллийг эх сурвалжаас авлаа. Дашрамд сануулахад, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахад цагдаагийн байгууллагаас 350 орчим цагдаа тусгайгийнхан хүч нэмэгдүүлэн ажиллаж гүйцэтгэх ажиллагаа явуулсан юм.
Г.ДАРЬ