Монголын хөлбөмбөгийн холбооны 2011 оны Супер цомын эзэн “Эрчим” клуб Азийн хөлбөмбөгийн холбооны “Ерөнхийлөгчийн цом”-ын сонгон шалгаруулах тэмцээнд оролцох эрх хүртсэн билээ. Үндэсний лигийн зургаан удаагийн аваргууд Пакистанд урьдчилсан шатны гурван тоглолт хийх байсан ч Бангладешийн “Sheikh Jamal” оролцохгүйгээ мэдэгдсэн байна. Иймээс Монголын зургаан удаагийн аваргуудын нэг өрсөлдөгч хасагдаж, тавдугаар сарын 8-нд Пакистаны KRL /Улаанбаатарын цагаар 22:30-д эхэлнэ/, 10-нд Тайванийн “Taiwan Power Company” /22:30/-тай тоглох болжээ.
“ӨДРИЙН ШУУДАН”