NBA-гийн “Бүх оддын тоглолт”-д хоёр удаа оролцож байсан “Атланта Хоукс”-ын төвийн тоглогч Аль Хорфорд плей-оффын тоглолтод оролцохоор болсон байна. Хорфорд өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нд мөрний мэс засалд орсноос хойш тоглоогүй байгаа юм. Тэрбээр өөрөө плей-оффт багтаа тус хүргэж чадахгүй гэж байгаа ч түүнд мэс засал хийсэн эмч нь тоглож болох тухай ам алджээ. Өдгөө 25 настай тэрбээр энэ улиралд дунджаар 12.4 оноо цуглуулж, 7.4 удаа самбараас бөмбөг авсан.
“ӨДРИЙН ШУУДАН”