Төрийн албан хаагчид монгол бичгээр өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчид монгол бичгээр өрсөлдөнө

Төрийн албан хаагчдын дунд анх удаа
ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит Монголын бичгийн олимпиад зохион
байгуулах аж. Олимпиадад монгол хэл, уран зохиол, монгол бичгийн багш
нар оролцохгүй юм.  Олимпиад энэ сарын 9-нд болох бөгөөд зохион
байгуулагчид “Монгол бичиг бол хүн төрөлхтний бүтээсэн оюуны соёлын
салшгүй нэг хэсэг, энэхүү бичгээ монголчууд мянган жилийн тэртээгээс хэл
аялгуундаа тохируулан хэрэглэж, улам төгөлдөржүүлэн, олон бүтээлийг
бичиж үлдээсэн.  Тиймээс монголчууд монгол бичгээ хадгалан хамгаалж,
эзэмшин хэрэглэх, хойч үедээ өвлүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын
дунд олимпиадыг зохион байгуулж байна” гэлээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж