“Шийдвэрлэлт-2012” арга хэмжээ болов

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

“Шийдвэрлэлт-2012” арга хэмжээ болов

Говьсүмбэр
аймгийн прокурорын газар  “Шийдвэрлэлт-2012”
удирдамжийн хүрээнд аймгийн цагдаагийн хэлтсийн эрүү, хэв журам, замын цагдаа,
хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг, хэсэг нарын удирдлагуудыг оролцуулан
зөвлөгөөн зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын
ажиллагааг түдгэлзүүлсэн хэргүүдийн талаар аймгийн прокурорын мэдээллийг сонсч,
хэрэг нэг бүрийг хэрхэн шийдвэрлэх, ямар ажиллагаа явуулах талаар ярилцаж,
эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргийг нөхөн
илрүүлэх, харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах талаар аймгийн прокурор,
цагдаагийн хэлтсийн даргын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулж, зохион
байгууллалтын арга хэмжээг авч, хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэсэн байна.
“Шийдвэрлэлт – 2012” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг
гаргаж, ажлын явц,үр дүнг тооцож идэвх санаачилгатай ажилласан прокурор, хэрэг
бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг урамшуулж,
ажлын хариуцлага алдсан албан хаагчдад ч хариуцлага тооцон ажиллахаар
болжээ. Мөн аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарт зориулан сургалт
явуулсан байна.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж