Дээрх шийдвэрийг эсэргүүцсэн 20 гаруй жолооч яг одоо ЗТБХБЯ-ны гадна цуглаад байна. Тэдний зүгээс барилгын “сезон” эхэлж буй энэ үед хүнд даацын машиныг хотын хөдөлгөөнд оролцохыг хориглосон шийдвэрээ эргэн харж, цуцлахыг хүсч буй юм. Тэд "Хүнд даацын машины 3000 орчим жолооч байдаг. Бидний олонх нь банкны лизингээр машинаа худалдан авсан. Хаврын энэ үед л хамгийн их ашиг орлого олох боломжтой байдаг. Гэтэл барилгын улирал ирж байхад хүнд даацын машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүйгээр хэрхэн барилгын материал зөөвөрлөхийг ЗТБХБЯ-наас лавламаар байна. Тиймээс биднийг хөдөлгөөнд оролцохыг хориглосонд эсэргүүцлээ илэрхийлж, энэ шийдвэрээ цуцлахыг шаардаж байна” гэв.
Жолооч нар эсэргүүцлээ илэрхийлнэ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хүнд даацын автомашиныг тодорхой хугацаагаар хотын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн Замын цагдаагийн газар, Авто замын газар хамтран гурван тэнхлэгтэй машин 24 тонн, зургаан тэнхлэгтэй машин 44 тонноос хэтрүүлэхгүй ачаа тээвэрлэж, замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан юм.
Д.Жаргал