“Батжандаг мастер кросс-2012” болно

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

“Батжандаг мастер кросс-2012” болно

Мастер Кросс уралдааны 2012 оны аварга шалгаруулах цувралын дөрөв дэх гараа дөрөвдүгээр сарын 28-нд буюу ирэх бямба гаригт Морин даваа уралдааны замд болно. Сүүлийн гуравдугаар гараанаас эхлэн зохион байгуулалтын шинэ дүрэм хэрэгжиж эхэлснээр хагас шигшээ уралдааныг нэмж оруулсан юм. Энэ удаад ч мөн 40 гаруй тамирчин уралдахаар мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд бүгд гараанд гарах бол шинэ дүрмийн дагуу уралдана. Одоогийн байдлаар онооны байралыг “Доктор авто сүлжээ”-ний тамирчин, 24 дугаартай Д.Болдбаатар 50 оноогоор тэргүүлж байгаа бол түүний ард Б.Дашдаваа 45 оноотой хоёрдугаар байрт бичигдээд байгаа. Оноогоор тэргүүлж буй эхний таван тамирчин оноо ойролцоо байгаа тул өрсөлдөөн ч энэ жил ширүүн өрнөх бололтой. Дөрөвдүгээр гарааны ерөнхий ивээн тэтгэгч “Батжандаг” ХХК нь Мастер кросс уралдаантай гурав дахь жилдээ хамтарч ажиллаж байгаа бөгөөд өөрийн нэр дээр спортын мастер 35 хувийн дугаартай Х.Улам-Өрнөхийг ивээн тэтэгдэг билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж