Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

“Хар хун” кинонд туслах дүр бүтээсэн Мила Кунис жүжигчин Эштон Катчертай учир ургуулсан тухай сүүлийн үед хэвлэлээр шуугих болсон билээ. Жүжигчин бүсгүй үүнийг үгүйсгэж байгаа ч байнга хамт явж харагдах болсон гэнэ. Тэд “70s Show” нэртэй кинонд саяхан хамтран тоглосон талаар нэгэн найз нь мэдээлсэн байна. Гэвч хамтдаа амарч, дэлгүүр хэсч, ихэнх цагийг хамтдөө өнгөрүүлж буй тэднийг жирийн найзууд гэхэд эргэлзэх хүн олон байгаа аж. Эштон Катчер өөрөөсөө 15 насаар эгч жүжигчин Деми Мураас өнгөрсөн арванхоёрдугаар сард гэрлэлтээ цуцлуулсан юм. Харин Мила Кунис “Гэртээ ганцаараа” киноны од жүжигчин Маколей Калкинтай найман жил үерхсэн юм байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж