​Багануурыг бусниулсан Б.Лхагва тал засав

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

​Багануурыг бусниулсан Б.Лхагва тал засав

Нүдээ
олоогүй томилгооны ээлжит балаг Монголын төрийг 17 тэрбумын алдагдал
хүлээлгэлээ.  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын  дарга
Б.Лхагвын тал засаж, доль цохьсон энэхүү шийдвэрийг зохих байгууллагууд
нь эрхбиш анхааралдаа авна бизээ. Уг нь энэ хэрэгт Б.Лхагва гар хөлөө
дүрэх шаардлагагүй л баймаар. Учир нь түүнийг энэ газарт хамраа ч
шургуулаагүй байхад  хэрэг явдал өрнөж, мэргэжлийн байцаагчид үнэлэлт
дүгнэлтээ өгөөд актаа үйлдчихсэн. Өөрөөр хэлбэл шатахуун импортлогчид 
үгсэн хуйвалдаж бензиний үнээ нэмсэн нь тогтоогдоод хуулийн дагуу авах
ёстой арга хэмжээгээ авчихсан. Тийм атал өнгөрсөн борооны хойноос цув
нөмөрч, шатахуун  импортлогчдод тал засан торгуулийн арга хэмжээг
цуцалсныг юу гэж ойлгох ёстой вэ. 

Нефть импортлогчдын хувьд улсад 17 тэрбумыг өгч байхаар Б.Лхагвад 
үнэрлүүлэх төдийг өгөөд амыг нь хаачих нь аль ч талаар  ашигтай байсан
байж болох. Ний нуугүй хэлэхэд нийгэм ингэж л хүлээж авч байна. Түүнээс
биш шударга үнэнийг дэнслүүлэх ёстой  газрын тэргүүн тэр тусмаа удаа
дараагийн давталттай иймэрхүү хэргийг ийнхүү өөхшүүлэмгүй юм.
 

Ер нь ингэхэд Б.Лхагва гэж хэн бэ?

Тэрээр өмнө нь Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Орон
нутгийн удирдлагаар ажиллах хугацаандаа нүдэнд үзэгдэн, гарт баригдах
зүйл хүний урманд хийгээгүй хэмээн Багануурчууд дуу нэгтэй хэлдэг юм
билээ. Чухам тиймдээ  ч дахин нүүр өгөлгүй өдий хүрсэн биз. Гэтэл 
өмнөхөө ажлаа өөдтэй хийж чадаагүй гудамжинд лааз өшиглөж явсан захын
баагийг хүн мундсан юм шиг шударга бус өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө
газарт аваад ирдэг. Хаана байна нөгөө төрийн залгамж халаа бэлтгэгдсэн
боловсон хүчний бодлого. МАН-ынхан ер нь хэзээ сэхээ  авах хүмүүс вэ.
Энэ мэт хийсэн ажилдаа эзэн, идсэн хоолондоо сав болдоггүй нөхдүүдээс
болж намынх нь нэр хүнд шавартай хутгалдаж байгааг.

А.МӨНХ

Эх сурвалж: http://topmedee.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж