Ирэх амралтын өдрүүдэд их цэвэрлэгээ үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Ирэх амралтын өдрүүдэд их цэвэрлэгээ үргэлжилнэ

Нийслэлийн шуурхай хурал боллоо. Тус хуралд Нийслэлийн Статистикийн
газрын дарга Ч.Баянчимэг, Баганхангай дүүргийн Засаг дарга И.Батнасан
нар мэдээлэл хийлээ.  Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежер  Ч.Бат
өнгөрсөн  бямба, ням гаригт хийсэн их цэвэрлэгээ, нөөцийн махны талаар
мэдээлэл хийсэн юм.  Их цэвэрлэгээнд  Улаанбаатар хотын албан
байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, сурагчид өргөнөөр хамрагдсан боловч
92 аж ахуйн нэгж уг ажилд оролцсонгүй. Их цэвэрлэгээнд Сонгинохайрхан,
Хан-Уул, Сүхбаатар дүүрэг идэвхтэй оролцож,  "Улаанбаатар зам засвар
арчилгаа" компани хотын цэвэр цэмцгэр байдалд санаачилга гарган, авто
замыг угаалаа. Цэвэрлэгээнд оролцоогүй зарим дүүрэг, байгууллагууд 
даваа , мягмар гарагт нөхөж хийсэн юм .  Мөн энэ сарын 25-ны өдөр буюу
лхагва гаригаас эхлэн өдөрт 100 тн мах худалдаалахаар хуваарь гаргасныг
хотын ерөнхий менежер мэдэгдлээ.  Нөөцийн махыг өмнө худалдаалж байсан
цэгүүдээр худалдаалахаар болжээ.  Энэхүү  ажилд хотын дарга онцгой 
анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд  нөөцийн мах иргэдийн гар дээр
очих ёстой, зоогийн газар болон бусад аж ахуйн нэгжид бөөндөж
худалдаалахыг хориглож,  дүүргийн засаг дарга нарт хяналт тавихыг үүрэг
болголоо.  Мөн бүх нийтийн цэвэрлэгээнд оролцоогүй 92 аж ахуйн нэгжийг
цэвэрлэгээнд оролцуулахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад
үүрэг болгож ирэх бямба,  ням гарагт их цэвэрлэгээг гэр хороололд
хийхийг дүүргийн засаг дарга нарт анхаарууллаа.    

 

http://ulaanbaatar.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж