Өнгөрсөн жил зэвсэг барин тэмцэж байсан эрчүүд одоо офицерүүдийн удирдлагад цалинтай ажиллах болсон бөгөөд гэмт хэргээс сэргийлэх, стратегийн объектуудыг хамгаалах, дипломат байгууллагууд болон элчин сайдын яамдын хамгаалалтад ажиллах болсон гэж Омар аль-Хадрауи хэлжээ.
Хамгаалалтын ажилд орохын тулд босогчид өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Иорданд очиж, сургалтад хамрагдсан байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Каддафийн Засаг захиргаа задран унасны дараа Ливид гэмт хэрэг гарах нь эрс нэмэгдсэн юм. Улсын болон хувийн өмчид халдах дээрэмчдийн бүлгүүд нэмэгдэж байсан учир зэвсэгт тэмцэлд оролцсон босогчдоос хотын болон мужийн захиргаа тусламж хүссэн ажээ.
Одоо Ливийн Засаг захиргаанд тулгамдаж байгаа асуудлын нэг нь өмнө нь босч байсан иргэд болон хүн ардаас зэр зэвсгийг хураан авах явдал болоод байна гэж Омар аль-Хадрауи нэмж хэллээ. Ливи оронд оршин суугаа иргэд 250 мянга орчим буу зэвсэгтэй байгаа гэсэн тооцоо байгаа гэнэ.