Монголыг дэмжигсэд Нийгатад чуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Монголыг дэмжигсэд Нийгатад чуулжээ

Нийгата, Монголын найрамдлын нийгэмлэг, Нийгата дахь Өргөмжит консулын газраас энэ сарын 21-нд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулж чуулга уулзалт зохиов.

“Дуртай шүү! Монголд” гэсэн нэртэй энэ уулзалтад 70 гаруй хүн оролцож, Нийгатагийн их сургуулийн профессор Я.Кучия, мужийн дэд захирагч Т.Сэкинэ, Өргөмжит консул Т.Накаяама, Нийгата-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгчдийн дарга Ш.Хасэгава нар илтгэл тавив. Тэд Монгол орны хөгжлийн түүхэн замнал, улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Япон, Монголын харилцаа, Нийгата муж Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замын тухай ярьж, оролцогсод санал бодлоо солилцжээ. Нийгэмлэгийн гишүүн 120 хүн ирэх наймдугаар сард МИАТ-ийн онгоц түрээсэлж, Монголд айлчлах, Нийгата мужийн Госэн хотынхон зургадугаар сард Монголын 10 хүүхэд хүлээн авч, 10 хүүхэд Монголд аялуулахаар тогтов.

Элчин сайд С.Хүрэлбаатар чуулга уулзалтад оролцов. Элчин сайдыг мужийн захирагч, хотын дарга нар хүлээн авч ярилцлаа. Мужийн захирагч К.Изумида Нийгатагийн утаагүй нүүрсний технологийг шилжүүлэх, ДЦС барих санал тавив гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж