Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор хөрш, зэргэлдээ гурван улсын хамтын ажиллагааны хүрээнд “Зүүн бүс түншлэл-2012” арга хэмжээг Чойбалсан хотноо зохион байгуулах гэж байна. Энэ үеэр “Бүс нутгийн бизнес” үзэсгэлэн-яармаг худалдаа зохиогдох бөгөөд үзэсгэлэнг Дорнод аймгийн ЗДТГ, Дорнод ХАҮТ “Хэрлэн номин” бизнес төв хамтран зохион байгуулж байгаа юм байна. Үзэсгэлэн худалдааны гол зорилго нь бүс нутгийн бизнесийн байгууллагуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, бизнес аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал гэнэ. Гурван улсын “Бүс нутгийн бизнес” үзэсгэлэн худалдааны нээлтийн ёслол дөрөвдүгээр сарын 27-нд “Хэрлэн номин” бизнес төвд болох ажээ. Үзэсгэлэн гурван өдөр үргэлжлэх юм байна.
Э.САРАА