Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох тухай” зөвлөлдөх уулзалт Гадаад харилцааны яаманд эхэллээ. Уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа удирдаж, орон нутаг болон холбогдох албаны хүмүүс оролцож байна. Энэхүү уулзалтаар байгаль орчны асуудлаар иргэдийн мэдээлэл авах, шийдвэр гаргахад иргэдийн оролцоо чухал учраас үүнд иргэдийн оролцоог хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж байгаа юм байна.
Мөн Аархусын конвенцид Монгол Улс нэгдэн орох, энэ конвенцид нэгдэн орсноор ямар ашигтай байх, цаашдын арга хэмжээний талаар ярилцлаа. Аархусын конвенцид нэгдсэнээр иргэдийн байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад иргэдийн оролцоо өндөр болох, мөн тус конвенцид нэгдэн орсон улсын төлөөлөл өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байгаа юм байна. Уулзалт маргааш дуусах бөгөөд уулзалтын үр дүнгийн талаар маргааш хэвлэлийн бага хурал хийх юм байна.
Ш.Чимэг