МАХН-ынхан НҮБ-д ханджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

МАХН-ынхан НҮБ-д ханджээ

Хүний эрхийн төлөө тэмцэгч олон улсын байгууллага болох “Эмнести интернэшнл” байгууллагын урилгаар ирээд байгаа НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссын шинжээч Улугбек Азимов болон НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг дээд хорооны гишүүн Армен Данилеан нарт өчигдөр МАХН-аас захидал хүргүүлжээ. Уг захидалдаа тэд “Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ сарын 23-нд Төв аймгийн урьдчилан хорих төвд очсон. Энэ үеэрээ тус хорихын хянагч нараар  Н.Энхбаярыг өрөөг нэгжүүлэн хувийнх нь эд зүйлсийг хураалгасан байсан. Н.Энхбаяр нь ард түмэндээ хандсан илгээлт захидлыг явуулсныхаа дараа МАХН-ынхандаа хандсан захидал ирүүлж байгааг эсэргүүцэн ийм ажлыг хийсэн байна. Түүнчлэн Н.Энхбаяр даргын эргэлтийнх нь өрөөнд битүүмжилсэн камер тавьж өмгөөлөгчтэйгөө уулзаж байх үйл явцыг нь хүртэл хянах болсон тул энэхүү бүхнийг анхааралдаа авна уу” гэжээ.

Харин “Эмнести интернэшнл”-ийнхэн МАХН-ын дарга Н.Энхбаяр нь 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын талаарх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг нийтэд ил болгосныхоо дараа баривчлагдсан нь улс төрийн зорилгоор үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдээгүй гэдгийг батлахад хангалттай мэдээлэл болж чадахгүй байна. Гэхдээ бид ажиглалтаа үргэлжлүүлж, хүний эрхийг хангах талаар ажиллана гэжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж