Өвөрмонголын Баяннуур сумын нүүрсний нэгэн уурхайд өчигдөр дэлбэрэлт болж, есөн уурхайчин нас баржээ. Гэмтэж бэртсэн 16 уурхайчинд яаралтай түргэн тусламж үзүүлэхээр эмнэлэгт хүргэсэн байна. Олон уурхайчны аминд хүрсэн уг осол өчигдөр Баяннуур сумын “Xingya Coal Development Co., Ltd”-ын уурхайд болсон талаар Өвөрмонголын Хөдөлмөрийн аюулгүй байдлын товчооноос мэдээлсэн байна. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа боловч хийн хоолой дэлбэрснээс болсон гэж шинжээчид таамаглаж байгаа гэнэ. Өвөрмонголд сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа авч уурхайн аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байгаа аж.
Н.Энх