Түймэртэд дахин нэг хүн амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Түймэртэд дахин нэг хүн амиа алдлаа

Дундговь аймгийн Хулд сумын нутаг “Түймэрт цагаан” гэдэг газар гар аргаар жонш олборлох болоод хоёр, гурван жилийн нүүр үзжээ, Энд анх нинжа нар жонш гаргаж эхлэснээс өнөө хүртэл хэл ам тасрахгүй байгаа юм.  Зөвшөөрөлгүйгээр олборлосон жонш  худалдан авсан хэргээр олон хүн хууль, хяналтын байгууллагаар явж багагүй торгууль, шийтгэл амссан. Өнгөрсөн жил 22 настай залуу экскаваторын шанаганд цохиулж, амиа алдсан. Гэтэл хэд хоногийн өмнө Б гэх залуу уурхайн шороонд дарагдан нас барлаа.  Б нь Хулд суманд иргэний бүртгэлгүй, жоншин дээр ажилладаг аль нэг нөхөрлөлд харьяалагдаагүй ч нийслэлээс ирж, өөрийн төрөл садны нэр дээр нууцаар жонш олборлож байгаад ийнхүү золгүй тохиолдолд өртсөн байна.  Энэ нь  бичил уурхайд тавих хяналтын чангаруулж, хөдөлмөр хамгааллын дэглэм сахиулах, энэ талын зааварчилгаа албан ёсоор авч, гарын үсэг зураагүй хүнийг уурхай руу нэвтрүүлэхгүй байх журам хатуу баримтлах шаардлагатайг харуулж байна.

    Зураг дээр Түймэрт цагааны жоншны уурхайн өнөөгийн төрх   

                            С.ПҮРЭВСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж