Түүнчлэн шүүхээс Берлускони улс төрд орохоос өмнө Сицилийн мафитай холбоотой байсан гэж мэдэгдсэн байна. Харин түүний нам мафитай холбоотой гэх шууд баримт байхгүй гэнэ. 1970-аад сүүлчээр Берлускони өөрийн бизнес болон гэр бүлээ хамгаалахын тулд албадлагаар мафитай гэрээ хийж байжээ. Мафиуд түүнийг дарамталж байсан гэх.
Харин Делль" Утрийн хэрэг 18 жил мөрдөн байцаалтад байгаа бөгөөд Палермо хотын давж заалдах шүүхээс сенаторыг мафитай холбоотой гэж буруутгаад байгаа аж. Түүнд долоон жилийн хорих ял оноож байсан ч одоо дахин шинэ хэрэг гарч ирсэн учир ялыг өөрчилж магадгүй гэнэ. Харин Делль" Утри шүүхийн бүх шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд сенаторын суудлаасаа огцрохгүй гэж мэдэгдсээр байна.