“FIFA-2010”-ын цаг хэмжигчээр “Hublot” сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

“FIFA-2010”-ын цаг хэмжигчээр “Hublot” сонгогдлоо

Дэлхийд алдартай Швейцарийн цаг үйлдвэрлэгч “Hublot” компани спортын салбарын хамгийн том тэмцээн болох FIFA-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны цаг хэмжигчээр сонгогдсон байна. “Hublot”-ын хувьд компаниа сурталчлах, нэр хүндээ дээшлүүлэх том боломж гэж болох энэхүү гэрээний хүрээнд тус компани сар гаруй хугацааны дараа эхлэх Өмнөд Африкийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 2014 онд Бразилд болох дэлхийн аваргыг ивээн тэтгэх юм. Ингэснээр дэлхийн аваргын тоглолт бүрийн дундуур сэлгээ солилцоо хийгдэх, шүгэл үлээх үед “Hublot”-ын лого бүхий самбарыг үзэгч, хөгжөөн дэмжигчид харна. Түүнчлэн компанийн зүгээс тэмцээнд зориулж, тэмцээний бэлгэдлийг агуулсан тусгай, цөөн загварын бугуйн цагийг үйлдвэрлэх ажээ. Тэдгээр нь мөн компанийн шинэ нүүр царайгаар сонгогдсон Аргентиний домогт хөлбөмбөгч Диего Марадонагийн гар үсэгтэй байх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж