УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна. Тус хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд УИХ дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн саналыг авч хэлэлцэх юм. Уг нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт зохион байгуулж, дүүрэг, сумын ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг намар хийе гэдэг саналыг хүргүүлээд байсан. Харин МАН-ын Удирдах зөвлөл болон МАН-ын бүлгээс зөвхөн нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонуультай цугт нь зохион байгуулж болох юм. Үүнээс өөр буулт байхгүй гэж мэдэдэж буй. Тиймээс эл саналыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүлээж авах эсэхээ ийнхүү бүлгийн ээлжит бус хурлаараа шийдэх гэж байна.
Г.ДАРЬ