Дорнодод 1138 айлын орон сууц барина

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Дорнодод 1138 айлын орон сууц барина

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 341 дүгээр тогтоолоор батлагдсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорнод аймагт баригдах барилгын ажлын гүйцэтгэлд дараах компаниуд хамрагдсан байна. Хэрлэн сумын 9-р багт 211 айлын “Соёмбо” орон сууцны хотхоныг “Билэг” ХХК, Хэрлэн сумын 1, 8-р багт 535 айлын  “Залуус” орон сууцны хорооллыг “Дорнод хийц” ХХК, Хэрлэн сум 4-р багт 362 айлын “Чандмань тал” орон сууцны цогцолборыг “Чандмань тал” ХХК, Хэрлэн сум 4-р багт 30 айлын орон сууцыг “ДОЦ” ХХК тус тус барихаар шалгарсан байна. Ийнхүү нийт 1138 айлын орон сууц дорнод аймагт баригдах гэнэ.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж