Саяхан нээлтээ хийсэн “Шонхор суваг” телевизийн ерөнхий захирал Л.Мөнхбаясгалан “Улс төрийн тойм” нэвтрүүлгийг өдөр бүрийн 22 цагт үзэгчиддээ хүргэж байгаа билээ. Түүний бэлтгэн хүргэж буй нэвтрүүлэг гарсан цагаасаа олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Энэ нэвтрүүлэг улс төрийг хөл бөмбөг шиг тайлбарлаж байгаагаараа сонирхолтой юм. Улс төр дэх Матрёшканы зарчим, Засгийн газрын албан бус “кабинет” байгуулж өөрөө Хууль зүй, дотоод хэргийн сайд болсон, мөн улс төрийн Дондогмаа нарыг танилцуулсан нэвтрүүлгүүд нь улс төрийн хүрээнийхэн төдийгүй олон нийтийн үзэх дуртай нэвтрүүлэг болжээ. Тоймч Л.Мөнхбаясгалангийн бичсэн улс төрийн нийтлэл нийгэмд ямагт шуугиан тарьдаг. Харин одоо түүний нэвтрүүлэг хүмүүсийг байлдан дагуулж байна. “Улс төрийн тойм” нэвтрүүлэг үдэш бүр 22 цагаас “Шонхор суваг”-аар гарч байна.