
Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хорооны ажилтнуудад зориулсан сургалт өнөөдөр 9.30 цагт “Бишрэлт” зочид буудалд эхэллээ. Сургалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны мэргэжилтнүүд хийх бөгөөд бүтэн өдрийн турш үргэлжлэх юм байна. Энэхүү сургалтыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-нд тохиодог Дэлхий нийтээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдрийн хүрээнд зохион байгуулж буй ажээ.
У.БОЛОР