
Эмэгтэй спорт гар бууны төрөлд эхний наймд жагссан тамирчдыг танилцуулж байна
1. Ленка Марускова /Чех/ – 2445 оноо
2. Чень Ин /БНХАУ/ – 1981
3. Жинь Юань /БНХАУ/ – 1797
4. Кира Климова /ОХУ/ – 1503
5. Мария Гроздева /Болгар/ – 1329
6. Олена Костевич /Украйн/ – 1318
7. Нино Салуквазе /Гүрж/ – 1249
8. О.Гүндэгмаа /Монгол/ – 1155
Дашрамд сонирхуулахад, Английн Лондон хотод болж буй дэлхийн цомын тэмцээний спорт гар бууны 25 метрийн дасгалд О.Гүндэгмаа 13 дугаар байр эзэлсэн байна. Энэ төрөлд Солонгосын мэргэн бууч Ким Жан Ми тэргүүлжээ. Олимпийн хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Мөнхбаяр дөрөвдүгээр байр эзэллээ.
“Спортын шуудан”