Н.Энхбаяр ясны худалч

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр ясны худалч

Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг ч үнэн бололтой. Ийм эгзэгтэй үед ч экс Ерөнхийлөгчийн  ясны зан хөдөлж, баахан сүржин мэдэгдэл туусан байх юм. Хуяг харуулуудын нүд хариулан байж Төв аймгийн хорихоос бичсэн захидалдаа мань Ерөнхийлөгч ”600 цагдаа сүр үзүүлэн барьсан” гэж ирээд л бичиж.

Гэтэл тэнд хамгийн ихдээ 350 цагдаагийн албан хаагч байсан нь нэгэнт тогтоогдчихсон шүү дээ. Өөрийнх нь харьяаны мэдээллийн хэрэгслээр ч аягүй бол энэ тухай мэдээлсэн л байх. Товчхондоо тэр үйл бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл дамжуулсан. Бүхий л хэвлэлин байгууллагын төлөөлөгчид байсан.

Тэд цөм 300 орчим цагдаа байсан хэмээн  мэдээлж, ЦЕГ-аас ч үүнийг нь баталсан. Гэтэл мань тэрүүхэн хооронд сурсан зангаараа залж, 600 хүн дамжлаад явсан хэмээжээ. Хүн болгоны мэдэх бүхэнд ингэж ил цагаан залаагүй бол тэндээс илгээсэн захидал арай үнэ цэнэтэй байх байсан байлгүй. Сурсан юмыг сураар боож болохгүй ээ гэж.

А.Мөнх

Эх сурвалж: WWW.TOPMEDEE.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж