Сингапурын эмч нар туршлага хуваалцав

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Сингапурын эмч нар туршлага хуваалцав

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Элэгний эмгэгийн тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын онол практикийн хоёрдугаар бага хурал манай улсад боллоо. Хурлыг ЭМЯ болон Сингапур улсын Элэг шилжүүлэн суулгах Азийн төвтэй хамтран зохион байгуулжээ. Манай улсын хувьд нас барсан хүмүүсийн дийлэнх хувийг элэгний хорт хавдар өвчнөөр өвчилсөн хүмүүс  эзэлж байна. Хүн амын дунд тулгамдсан асуудал болох элэгний өвчний оношилгоо, эмчилгээний талаар харилцан туршлага судлах энэ үүдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нээлээ. Тэрбээр Сингапурын Элэг шилжүүлэн суулгах Азийн төвийн захирал, эрдэмтэн профессор К.С.Тан, Ли Кан Хо, Керинсет Кумар Шори нарыг эх орондоо урьж авчирсан юм.

Элэг шилжүүлэн суулгах мэс ажилбараар нэрд гарсан эдгээр эрдэмтэд мөн элэгний чиглэлээр ажилладаг манай эмч мэргэжилтнүүд Элэгний эмгэгийн тулгамдсан асуудлаар зөвлөлдлөө. Өндөр хөгжилтэй орнуудад эмч мэргэжилтнүүдээ явуулж мэргэжил дээшлүүлэхэд зардал ихтэй. Тэгвэл хотын дарга Г.Мөнхбаярын идэвх зүтгэлээр Сингапур улсын эмч нар жилд гурван удаа манай улсад ирж,  үнэ төлбөргүй оношилгоо эмчилгээ үзүүлэхийн зэрэгцээ мэдлэг, туршлагаасаа хуваалцаж байх юм.  Энэ бол иргэн рүү, хүн рүү чиглэсэн тэдний эрүүл мэндийн төлөө анхаарсан ажлын нэг хэсэг гэж онол практикийн бага хурлын үеэр Хотын дарга онцлон хэлэв.  Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг гадаадын улс оронд хийлгэхэд 50 мянган ам доллараас дээш үнээр хийлгэдэг бол манай эмч мэргэжилтнүүд өнгөрсөн жилээс энэ хагалгааг эх орондоо хийж эхлээд байна. Одоогийн байдлаар таван өвчтөнд элэг шилжүүлэн суулгажээ.

www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж