![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/4/98222cc10af23a52/7c5b246e59a1b9e1big.jpg)
Элэг шилжүүлэн суулгах мэс ажилбараар нэрд гарсан эдгээр эрдэмтэд мөн элэгний чиглэлээр ажилладаг манай эмч мэргэжилтнүүд Элэгний эмгэгийн тулгамдсан асуудлаар зөвлөлдлөө. Өндөр хөгжилтэй орнуудад эмч мэргэжилтнүүдээ явуулж мэргэжил дээшлүүлэхэд зардал ихтэй. Тэгвэл хотын дарга Г.Мөнхбаярын идэвх зүтгэлээр Сингапур улсын эмч нар жилд гурван удаа манай улсад ирж, үнэ төлбөргүй оношилгоо эмчилгээ үзүүлэхийн зэрэгцээ мэдлэг, туршлагаасаа хуваалцаж байх юм. Энэ бол иргэн рүү, хүн рүү чиглэсэн тэдний эрүүл мэндийн төлөө анхаарсан ажлын нэг хэсэг гэж онол практикийн бага хурлын үеэр Хотын дарга онцлон хэлэв. Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг гадаадын улс оронд хийлгэхэд 50 мянган ам доллараас дээш үнээр хийлгэдэг бол манай эмч мэргэжилтнүүд өнгөрсөн жилээс энэ хагалгааг эх орондоо хийж эхлээд байна. Одоогийн байдлаар таван өвчтөнд элэг шилжүүлэн суулгажээ.