Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт асч байгаа болон цурманд оруулсан нэлээд хэдэн түймэр бий. Тэгэхээр бага зэрэг хур тунадас орвол түймрийг унтраахад тустай. Мөн ургамал, ногоо соёолж эхлэх энэ үеэр хөрсөнд чийг өгөх сайн талтай хэдий ч мал, аж ахуйд сөрөгөөр нөлөөлөх нь бий. Мал төллөчихсөн, хурга ишиг нялхаараа, ямааны ноолуурыг самнасан энэ үед хүйтэрснээс багагүй гарз хохирол учирдаг. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол ийм байдал давтагдахгүй гэх газаргүй. Тиймээс айлууд хаваржаандаа буухаа азнаж, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрс дэлээс сэргийлж, хүүхэд, өндөр настай хүмүүсээ малд явуулахгүй байх нь зүйтэй. Түүнчлэн иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчих, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, замд бензин шатахууны нөөцтэй гарахыг сануулъя. Мөн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхиныхаа гал, цогийг бүрэн унтраах, үнс, нурмыг таглаатай нүх, саванд хийж гал алдахгүй байхыг онцгойлон анхаарах хэрэгтэй. Огцом хүйтэрч буй шалтгаан нь Баруун Сибирийн нутгаас хүйтэн агаарын масс шилжин ирснээс хүйтэрч байгаа. Энэ сарын 20-ноос эхэлж хоёр, гурван хоног дулаарна. Энэ нь нэг их сайн юмны угтал биш. Учир нь дулаан агаарын араас заавал хүйтэн агаар явж байдаг зохилдолгоотой. Хэт их дулаарснаас үүдэн хүйтэн агаарын урсгал орж ирж цасан болон шороон шуурга дэгдэж, хур тунадас орж байгаа юм. Энэ сарын 22-ноос тэнгэр дахин муудах төлөвтэй байна.
Өнөөдрөөс эхлэн нийт нутгаар хүйтэрнэ
Өнөөдрөөс эхлэн нийт нутгаар цаг агаар муудах нь. Ус, цаг уур, орчны хүрээлэнгийн газрын Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогтоос энэ талаар тодруулахад,
-Энэ сарын урьдчилсан мэдээнээс харахад өнөөдрөөс эхлэн цаг агаар тогтворгүй байх төлөвтэй. Өнөөдөр баруун аймгуудаар, маргааш нутгийн зүүн болон төвийн аймгуудын баруун хэсгээр их хэмжээний нойтон цас орно. Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн нутгаар хүчтэй салхилж, цаашлаад Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн зарим нутгаар салхи баруун хойноосоо 18-24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Нийт нутгаар ойрын тав хоногт өдөртөө 3-16 градус дулаан, шөнөдөө 1-8 градус хүйтэн байна.
Эх сурвалж: http://agrinfo.mn/