байгаа “Apple” компани энэ оны эхний улирлын санхүүгийн тайлангаа олон
нийтэд танилцуулав.
Өнгөрсөн улиралд тэд 39.2 тэрбум долларын бүтээгдэхүүн борлуулж, үүнээс 11.6 тэрбум долларын ашиг олсон байна.
35,1 сая iPhone, 11.8 сая iPad зарснаар ийм үр дүнд хүрсэн байна.
Нэг сонирхол татсан үзүүлэлт нь iPad-ийн сүүлийн загвар зарагдаж эхэлсэн 2 долоо хоног л энэ тайлант хугацаанд орж байгаа юм.
Тэгэхээр шинэ iPad-ийн үр дүнг бид дараагийн улиралд харах болж байна.
Харин Mac компьютерийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 7 хувь өсөж 4 сая ширхэг, iPod тоглуулагч нь 15% буурч 7.7 сая борлогджээ.
Тус компаний CEO Тим Кук үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдээд
энэ жилийн туршид зөвхөн Apple л бүтээж чадах хэд хэдэн шилдэг
технологийг танилцуулах болно гэжээ.
Сүүлийн улирлын амжилт нь 2011 оны мөн үеэс 2 дахин их, 2010 оныхоос 4 дахин их ашиг авчирсан харагдаж байгаа юм.
Сонирхуулахад технологийн ертөнцийн бусад “томчуудын” ижил хугацаан дахь
үр дүнг харьцуулбал “Microsoft” 17.4 тэрбумын борлуулалт хийж 6.3
тэрбумын ашигтай, “Nokia” 9 тэрбум борлуулж, 1.7 тэрбумын алдагдалтай,
“Google” 10.6 тэрбум борлуулж, 2.9 тэрбум ашигтай байжээ.