чадах аюултай микробууд илэрсэн тухай Оросын Шинжлэх ухааны академийн
дэд ерөнхийлөгч Анатолий Григорьев мэдээлсэн байна.
“Бид ийм
зүйлтэй “Мир” станцад ч таарч байсан. Одоо түүнтэй ОУСС-д тааралдлаа.
Станцын микроб тухайн орчинд хор нөлөө үзүүлэх аюултай. Эдгээр микробууд
нь металлаас гадна полимер материалыг иддэг. Тэд тоног төхөөрөмжийг
жагсаалаас гаргах аюултай” хэмээн Григорьев ярьжээ.
Одоо ОУСС-д
30-31 дүгээр багийн гишүүд урт хугацааны аян хийж байгаа юм. Тэдний
бүрэлдэхүүнд “Роскосмос”-ын сансарын нисгэгчид Антон Шкаплеров, Анатолий
Иванишин, Олег Кононенко ба Европын сансарын агентлагийн нисгэгч Андрэ
Кауперс, NASA –гийн хоёр төлөөлөгч болох багийн дарга Дэниел Бербэнк ба
Дональд Петтит нар орж байна. Үүний өмнөхөн ОУСС-д “Прогресс М-15М” гэх
сансарын тээврийн хөлөг хүрэлцэн очиж, багийн гишүүдэд ус, хоол хүнс
хүргэжээ. Сансарын нисгэгчид шинэ жимс ногоо ба гурван төрлийн загасны
консерв хүлээн авчээ. Мөн тэдэнд ном, бэлэг, эмнэлэгийн болон ариун
цэврийн хэрэгслүүд ба судалгааны тоног төхөөрөмж хүргэсэн байв. Нийт
2,36 тонн ачааг тэд авчээ.
30-ндОУСС-ын зүг анхны хувийн болох Dragon хөлөг ниснэ. Түүний
зөвшөөрлийг NASA өгсөн байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард хөлөг хөөрөх
гэхэд нь аюулгүй байдал хангалтгүй гээд Оросын тал зөвшөөрөөгүй байжээ.
Dragon гэх олон дахин ашиглах хөлөг нь өмнөх шатллуудаас даацын хувьд
бага ч гэсэн мөн төдий тооны багийн гишүүдийг зөөх чадалтай. Хөлгийн
хамт түүний Falcon 9 гэх зөөгч пуужинг бүтээсэн байв.