
Харин А-92 шатахуун орон нутагт 150-280 төгрөгөөр буурчээ. Тухайлбал, Баян-Өлгий аймагт А-92 шатахуун литр тутамдаа 150 төгрөгөөр багассан бол Завхан, Орхон аймагт 280 төгрөгөөр хямдарсан байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 6-наас нефть импортлогч компаниуд шатахууны литр тутмынх нь үнийг 235-260 төгрөгөөр нэмсэн билээ. Тухайн үед үнийн өсөлтийг ам.долларын ханш чангарсантай холбон тайлбарлаж байсан ч түүнээс хойш шатахууны үнийг шат дараатай бууруулсан байна.
Э.Сараа