Түүх эргэн давтагддаг гэдэг!

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Түүх эргэн давтагддаг гэдэг!

Түүх эргэн давтагддаг гэдэг.Энэ 90-д жилийн өмнө болж байгаа үйл явдал одоо ч болж байгаа. Чухам Цэдэнбал даргын үед л жаахан саармагжсан байх. Монголчуудаа та бүхнийг нэгийг бодож тунгаах байх гэж бодон энэхүү зураг, түүний крилл тайлбарыг нийтэллээ.1923 оны намар дотоодыг хамгаалахын дарга Батороны гарын үсэгтэй бүх цэргийн зөвлөлд гэж хаягласан нэгэн бичигт .

 "Тус улсын хязгаарын дотроо хуучин оршин суугаа,шинээр нэмэгдсэн дундад улсын харьяат хятад хүмүүсийн тоо гурван түм нэлээд илүү болжээ.Чин улсын үед далдуур хорт бодлогоор манай Монгол хязгаарын дотор тариа, аж үйлдвэрийн хятад хүмүүсийг олноор оруулж ирсэн нь он маш удсаны дээр зарим Монгол эмс луугаа үгслээр нөхцөн сууж үр хүүхэд үлэмжхэнийг төрүүлжээ.Тэдний зарим нь автономитыг алдахын үед хуйвалдан хуурмаглаж төрийн эрхийг булаасан төдийгүй улам бүр ам нийлэн сүлбээлж амийг хохируулах зэргээр бурхан шашныг ихээхэн доромжилсон зүйл буйг хараахан умартах цаг болоогүй байна.Иймээс Монгол газар нэвтрэн ирсэн олон хятад хүмүүсийн шударга самууныг ялгаж салгаж чадваас нэлээдийг хязгаараас үлдэн хөөж буцааваас Монгол улсын туйлын бодлогод нийцэх болов уу!"

 1925 он гэхэд Дотоод яаманд ажилж байсан буриадуудыг  үндсэнд нь цэвэрлэсэн байна. Учир нь тэд БНМАУ-д шургалсан хятадын хорт бодлого явуулагчидтай тууштай тэмцэж байлаа. Энэ бүхэн нь монголын төрд шургалсан хятадын эрлийз Б.Цэрэндорж (хичээнгүй сайд) тэргүүтэй түүний хятадын бодлого баримталагчидад таалагдсангүй…

Өнөөдөр энэ бүхнийг монголчууд ухаарж мэдээгүй харалган байгаагаас одоо ч монгол улс, үндэстний тусгаар тогтнол, эрх чөлөө алдагдсаар л……. ухаарж сэнхрэгтүн монголчуудаа!!!

Баримт: -2:a


http://horidoimergen.blog.gogo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж