Евро бүсийн өр, ДНБ-ний харьцаа ”галзуурав”

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Евро бүсийн өр, ДНБ-ний харьцаа ”галзуурав”

Евро
бүсийн орнуудын өрийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа
түүхэн дээд төвшинд хүрсэн тухай Bloomberg мэдээлэв. 2011 оны эцэст
улсын өрүүд нь ДНБ-ний 87,2 хувьтай тэнцсэн нь өмнөх жилийнхээс 1,9
хувиар нэмэгджээ.

Брюсселийн санхүүгийн угжилтаар дам­пуурлаас
аврагдсан Грекийн үзүүлэлт хамгийн муу бөгөөд тэр нь ДНБ-ний 165,3
хувьтай тэнцэж байна. Урьдчилсан дүгнэлтээр тус орны төсвийн алдагдал нь
2011 онд эдийн засгийнхаа 9,1 хувьтай тэнцсэн байна.

Грек,
Португали, Ирландын байдал нь нийт евро бүсийн санхүүгийн үзүүлэлтийг
доош чангааж байна. Асуудал ихтэй энэ гурван орон Европын холбооноос
тэдэнд зориулсан 386 тэрбум евроны ихэнх хэсгийг авах ёстой. Эдгээр
хөрөнгөөс Итали, Испани  зэрэг ээдрээтэй санхүүтэй улс орнууд бас авах
юм.

Бүсийн орнуудаас Эстонийн өр хамгийн доод хэмжээнд байгаа.
Тэр нь ДНБ-ний зургаан хувьтай тэнцэж байгаа ажээ. Ер нь зүүн Европын
орнуудын өр хамгийн доогуур хэмжээтэй бол тивийн өмнөд хэсэгт өрийн
хамгийн өндөр төвшин ноогдож байгаа юм. Европын холбооны томоохон эдийн
засаг Германы өр ДНБ-нийхээ 81,2  хувьтай тэнцэж байна.

Евро
бүсийн орнууд өрийн хэмжээ бууруулахаар ноцтой арга хэмжээ авч байгаа ч
эдгээр үйлдлийн нөгөө тал нь эдийн засгийн зогсонги байдал болоод
төсвийн орлого нь буурсан хэрэг болж байна.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж