
Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Чехийн хэсгийн даргаар Чехийн Үйлдвэр, худалдааны дэд сайд М.Ховорка нар ажилладаг аж.
Чехийн Үйлдвэр, худалдааны дэд сайд М.Ховоркаг дагалдан чехийн 40 гаруй бизнесийн төлөөлөгчид ирсэн бөгөөд хуралдааны үеэр “Монгол, Чехийн Бизнес форум” зохион байгуулж байгаа юм.
Д.Жаргал